Миний бие анх 1990-ээд оны үед "Нинжин" хоршоо , Батхаан ХХК , "Гангад ХХК " зэрэг хувийн жижиг аж ахуйн нэгж байгуулан ажиллуулж байлаа. Улс маань анх хувийн секторыг хүлээн зөвшөөрч хаа хаанаа их будилж байсан тул ижил нэртэй олон аж ахуйн нэгжүүд бий болж дахин дахин журамласнаас ийм олон нэр авсан юм. Үнэндээ бол нэг л аж ахуйн нэр л дээ. Миний жижиг компани Батхаан ХХК нэртэй байх үед аялал жуулчлалын нэг төрөл болох явган аялалыг зохион байгуулан английн " one europen travel ..." компанитай хамтран европ, австраль, канадаас явган жуулчин авч байлаа. 200-аад хүн авсан санагдана. Ихэвчлэн 1-4 хүнтэй групп буюу бүлэг жуулчин ирнэ. Тэд улаанбаатарт 2-3 хоног тэнэж юм үзэж байгаад эсвэл Бээжин рүү, эсвэл Эрхүү рүү явна. Манай компанийн үүрэг нь английн компанитай урьдчилсан гэрээ хийсний үндсэн дээр жуулчидыг тосч хүлээн авах, зочид буудлыг зохион байгуулах, улаанбаатараас явах билетыг захиалан балтгэх, явах өдөр нь үдэж гаргах явдал байлаа. Их сонин сонин зорилготой хүмүүс их ирнэ. Тэдгээрийн заримаас хүмүүс санаа аваг гэж бодоод сонирхуулъя. 1995 оны намар нэг захиалга ирлээ. 1996 оны нэг дүгээрын 1-ний өглөөний нарыг Хар-хоринд угтах гэнэ. Гэр бүлийн хоёр байсан бөгөөд тэдний тав тухыг алдуулахгүйн тулд хэдхэн сарын өмнө худалдаж авсан 10 хүний суудалтай Raf маркийн машинаар 2 жолооч, орчуулагч миний бие нөгөө хоёр жуулчны хамт Улаанбаатраас Хархорины зүг 1995 оны 12 дугаар сарын 31-ны өглөө эрт гарлаа. Замдаа сааталгүй явсаар шөнө дундын хирд Хар Хорины зочид буудалд буулаа. Гэтэл бие засах өрөө нь бие зассаны дараа усаа хувингаар хийдэг нилээн болхи ажиллагаатай юм. Санаа зовсон гэж жмгтэйхэн. Гэтэл нөгөө зочид маань юу гэж хэлсэн санагдана. Тэд: - Лондон-Варшав- Москва -Улаанбаатарын хооронд 10-аад хотуудаар дамжин Хар-Хоринд ирэхэд хамгийн тохилог дулаан зочид буудал нь энэ байлаа гэж байсан шүү, Би гайхаад яагаад гэж өөрийн эрхгүй асуулаа. Гэтэл тэд :- хамгийн гол нь маш дулаан, маш цэвэр тунгалаг агаартай, дуу чимээ багатай, тайван сайхан байлаа гэж хэллээ. Мэдээж Хар Хориныхон олон жил элдэв жуулчин аваад сурчихсан болохоор хоол унд нь таарсан юм байлгүй дээ. Тэр жилийн Хар Хорины өглөө ердийн нэг монголын хээрийн бүсийн өглөө байсан боловч хамгийн гол нь агаар маш тунгалаг, нэгэн цагт монголын их эзэнт гүний нийлэл байсан хотын тууринд 1996 оны анхны өглөөний алтан наран алгуур мандаж байгаа нь зочидод маань ихэд таалагдаж байгаа бололтой "very nice" , "very good" гээд зогсоо зайгүй хэлж зураг авч элдэвийг үзэж сонирхсоор хагас өдөр сайхан өнгөрөөлөө.Нилээд байж Тэндэхийн музүй болон эргэн тойрныг маш сонирхолтой үзэж үдээс хойш 15 цагийн үед буцав. Энэ хооронд зочид маань ирсэн зорилгоо биелүүлсэн бололтой бидэнд зогсоо зайгүй талархалын үг хэлж байв. Ер нь барууныхан алхам тутумдаа янз бүрийн талархалын үгийг байнга хэлж байдгийг мэдэх боловч манай 2 зочин үнэхээр баярласан, ирсэн зорилгооо биелүүлсэн нь илт байв.